This page was last updated on:
2025-01-23
Илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс
Хөдөлмөрийн тухай хуулиар ажлын цагийг зохицуулна. Ердийн ажлын цаг өдөрт найман цаг, долоо хоногт дөчин цаг байна. Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан хуулиар тогтоосон өдрийн болон долоо хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын цагийг нэгтгэн бодно.
Ажлын цагийг дараах тохиолдлуудад богиносгоно:
(a) Долоо хоногийн ажлын цаг нь 15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна.
(b) Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.
(c) Ажилтны ажлын цагийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу богиносгоно.
(d) Тахир дутуу болон одой хүний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болно.
Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байна. Ажлын бүтэн бус цагаар ажиллах ажилтны долоо хоногт ажиллах цаг 32-оос илүүгүй байна.
1 өдрийн ажлын цагаас хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно. Илүү цагаар ажилласныг оролцуулан долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна. Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлэлцээрт харилцан тохиролцсоноос бус тохиолдолд ажилтныг илүү цагаа ажиллуулахыг хориглоно. Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дараах тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулж болно:
a. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
b. гамшиг, аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
c. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
d. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.
Насанд хүрээгүй ажилтныг илүү цагаар ажиллуулахыг хориглоно. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг илүү цагаар ажиллуулахыг хориглоно.
Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг 50%-иар нэмэгдүүлж олгоно.
Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил олгогч ажилтныг хоёр ээлжид дараалуулан ажиллуулахыг хориглоно. Илүү цагийн хэмжээний хувьд өөр хязгаарлалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу илүү цагаар ажиллуулсаны оронд нөхөн амруулахыг шаарддаг. Хэрэв нөхөн амруулаагүй бол ажил олгогч нь ажилтны ажилласан цагийн дундаж цалин хөлсийг 150%-иар тооцож олгоно. Гэсэн хэдий ч хамтын гэрээ, хэлэлцээр эсхүл хөдөлмөрийн гэрээгээр илүү цагийн хэмжээг илүү өндөрөөр тогтоож болно. Эцэст нь ажил олгогч нь илүү цагаар ажиллуулсан ажилтанд илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохын оронд нөхөн амруулахыг сонгож болно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 84, 91 болон 109 дүгээр зүйл
Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл
Хөдөлмөрийн тухай хуулинд шөнийн ажлыг 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд хийсэн ажлаар тооцохоор тодорхойлсон. Шөнийн цагаар ажилласан ажилтныг дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраана. Шөнийн цагаар байнга ажилладаг ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжид заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ажил олгогчийн зардлаар хамруулна. Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр шөнийн цагаар ажиллуулахыг хориглосон ажилтныг ажил олгогч өдрийн ээлжид, эсхүл адил чанарын өөр ажилд шилжүүлэх үүрэгтэй.
Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээ (20% нэмэгдэл хөлс)-ээр нэмэгдүүлж олгоно. Шөнийн цагаар ажиллуулсаны нэмэгдэл хөлсний хэмжээг хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгана.
Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, эрүүл мэндийн хувьд шөнө ажиллах боломжгүй ажилтан, насанд хүрээгүй ажилтнаас шөнийн цагаар ажиллахыг шаардаж болохгүй.
Шөнийн цагаар илүү цагаар ажилласан ажилтанд дундаж цалин хөлс дээр нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 88 болон 109 дүгээр зүйл
Ажил, амралтын цаг
Хөдөлмөрийн тухай хуулиар долоо хоногийн амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдөр ажиллуулахыг хориглосон. Хөдөлмөрийн тухай хуулиар дараах тохиолдолд долоо хоногийн амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдөр ажиллуулахыг зөвшөөрсөн:
(a) улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх;
(b) гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах;
(c) нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
(d) урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх; эсхүл
(e) тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооны болон зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх.
Хойшлуулшгүй нөхцөлд долоо хоногийн амралтын өдөр ажиллуулж болох бөгөөд долоо хоногийн амралтын өдөр илүү цагаар ажиллуулсны нөхөн төлбөрийн эхний сонголт нь нөхөн амруулах байна. Хэрэв ажилтныг нөхөн амруулах боломжгүй бол ажилтанд дундаж цалин хөлсийг 150% (50% нэмэгдэл хөлс)-иар тооцож олгоно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 91 болон 109 дүгээр зүйл
Нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс
Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооны болон зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, эсхүл үндэслэл бүхий өөр шалтгаанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилтнаас дээр дурдсан илүү цагаар ажиллахыг шаардахыг хориглоно.
Нийтээр тэмдэглэх баярын өдөр илүү цагаар ажилласан ажилтныг хуульд заасны дагуу нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2 дахин болон түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэн олгоно (дундаж цалин хөлсний 200%).
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 91, 98 болон 109 дүгээр зүйл
Нөхөн олговрын зохицуулалтууд:
-
Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, 1992 он / Mongolian Labour Code, 1999