Жилийн чөлөө ба амралтын өдөр

This page was last updated on: 2025-01-23

Цалинтай амралт

Эллжийн амралт эсхүл цалинтай амралт Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Ээлжийн амралт нь үндсэн болон нэмэгдэл хугацаатай. Нэмэгдэл амралтын хугацаа тухайн ажил олгогчид ажилласан хугацаанаас хамаарна. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацаа 20 ажлын өдөр байдаг. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа ажилтны ажилласан 6 дахь жилээс эхэлдэг. Дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:

  1. 6-10 жилд ажлын 3 өдөр;
  2. 11-15 жилд ажлын 5 өдөр;
  3. 16-20 жилд ажлын 7 өдөр;
  4. 21-25 жилд ажлын 9 өдөр;
  5. 26-31 жилд ажлын 11 өдөр;
  6. 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.

Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно: i. 6-10 жилд ажлын 5, түүнээс дээш өдөр; ii. 11-15 жилд ажлын 7, түүнээс дээш өдөр; iii. 16-20 жилд ажлын 9, түүнээс дээш өдөр; iv. 21-25 жилд ажлын 12, түүнээс дээш өдөр; v. 26-31 жилд ажлын 15, түүнээс дээш өдөр vi. 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр.

Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно. Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.

Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно.

Ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.

Ээлжийн амралтыг хэсэгчлэн эдэлж болох ба хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.

Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 99 болон 110 дугаар зүйл

Нийтээр амрах баярын өдрүүд

Хөдөлмөрийн тухай хуулиар нийтээр амрах дараах өдрүүд байдаг: Шинэ жил: нэгдүгээр сарын 1; Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8; Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1; Хөдөлмөрийн тухай хууль, Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15; Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15; .Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1; Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29; Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 97 болон 109 дугаар зүйл

Долоо хоногийн амралтын өдрүүд

Хөдөлмөрийн тухай хуулинд долоо хоног бүрт 2 амралтын өдөр байхаар заасан. Бямба, ням гарагт амарна. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан бямба, ням гарагт амраах боломжгүй бол долоо хоногийн өөр дараалсан хоёр өдөр амраана.

Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 96 болон 109 дугаар зүйл

Ээлжийн амралт ба амралтын өдрүүдийн зохицуулалтууд:

  • Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, 1992 он / Mongolian Labour Code, 1999
Loading...