This page was last updated on:
2025-01-23
Хөдөлмөрийн гэрээ
Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний асуудлыг зохицуулсан. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна. Ажил олгогч хувь хүн эрх зүйн бүрэн чадамжтай байна. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно:
- ажлын байрны буюу албан тушаалын нэр;
- ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;
- үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
- хөдөлмөрийн нөхцөл.
Талууд хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг нэмж тусгаж болно:
- ажил, амралтын цаг;
- цалин хөлс олгох журам;
- хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл;
- хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам;
- ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага;
- талууд харилцан тохиролцсон бусад.
Дээрх жагсаалтаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгаж болно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4, 49 болон 71 дугаар зүйл
Хөдөлмөрийн гэрээний хугацаа
Хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулна.
Хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно. Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:
a. дагалднаар ажиллуулах;
b. туршилтын хугацаагаар ажиллуулах;
c. улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх;
d. ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах;
e. түр ажлын байранд ажиллуулах;
f. санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйл
Туршилтын хугацаа
Ажил олгогч ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байхаар ажиллуулж болно. Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байх ба түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг хуульд заасны дагуу олгоно.
Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байна. Түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг холбогдох хуульд заасны дагуу олгоно.
Улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй.
Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн §64 дугаар зүйл
Хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийн зохицуулалт:
-
Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, 1992 он / Mongolian Labour Code, 1999