Хор хөнөөлгүй ажил
Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйг амралтын өдрүүдээр ажиллуулахыг хориглосон бөгөөд эрүүл мэндийн оношилгоонд чөлөө өгөх талаар хуулинд тодорхой зүйл заагаагүй.
Эрүүл мэндийн дүгнэлтийн үндсэн дээр жирэмсэн эмэгтэй эсхүл хүүхдээ асрах эхийн ажилын цагийг богиносгодог. Цаашлаад, Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно.
Хэдийгээр жирэмсэн эмэгтэй ажиллаж байхад нь хориглох тодорхой мэргэжлүүдийн талаар хуулинд тусгаагүй, Засгийн газрын шийдвэрээр эмэгтэй хүний өргөх, зөөх ачааны хэмжээг хязгаарласан ерөнхий заалтууд байдаг. Үүнээс гадна, Эрүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын тушаалаар "Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалт" гаргасан байдаг бөгөөд хууль эмэгтэй хүн болон хүүхдэд аюултай, ядраадаг мэргэжлийн жагсаалт гаргахыг зааж өгсөн байдаг.
Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг эмнэлгийн магадалгаанд заасан хугацаагаар өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулж болох ба ажлын цагийг богиносгохоор эмнэлгийн магадалгаа гарсан бол ажлын цагийг нь богиносгоно. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд шөнийн болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулах, нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 58, 85, 88, 91, 98 болон 141 дугаар зүйл; Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын тушаал: "Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалт", 1999
Ажлаас халахыг хориглох
Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан.
Эмэгтэй хүнийг гэрлэлтийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэхээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно. Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 болон 135 дугаар зүйл
Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах
Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил олгогч ажил эсхүл ажлын байрыг нь хэвээр хадгална. Цаашлаад, Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.
Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг өөр ажилд шилжүүлсэн хугацаа нь дуусмагц өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулна. Түр шилжүүлсэн ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтоосон бол ажилтантай тохиролцон уг ажилд нь, эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 58 дугаар зүйл