Эх хүн болон хөдөлмөр

This page was last updated on: 2025-01-23

Жирэмсний болон амаржсаны амралт

Жирэмсний болон амаржсаны амралтыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан. Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоног (жирэмсний 60, амаржсаны 60)-оор тооцож заавал олгоно. Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцож заавал олгоно.

Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнд 120 хоногийн (энэ хуулийн 104.1-д заасан) жирэмсний болон амаржсаны амралт олгоно.

Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан бол эмнэлгийн магадалгаагаар ажилтанд чөлөө олгоно.

Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 137 дугаар зүйл

Орлого

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Энэ заалтыг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994)-ийн §19

Үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ

Жирэмсэн эсэхийг тодруулах

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад ажил олгогч нь ажил үүрэгтэй нь холбогдолгүй аливаа асуулт асуух, мэдээлэл цуглуулах, хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн болон сэтгэцийн эмгэг, хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгүүлэх, жирэмсэн эсэхийг тодруулахыг хориглоно.

Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.4 дүгээр зүйл

Үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төр, аж ахуйн нэгж, байгууллага эсхүл хувь хүнд ажиллаж байгаа хүмүүс заавал даатгуулагч байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалд сайн дураар даатгуулна. Нийгмийн даатгал нь эрүүл мэндийн даатгал болон түүнийг төлөгч эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авахаар тусгасан. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994)-ийн § 3,4,10; Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн §4, 2003

Жирэмсэн, амаржсан эмэгтэй болон түүний хөдөлмөрийн зохицуулалтууд:

  • Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, 1992 он / Mongolian Labour Code, 1999
  • Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, 1994 он / Mongolian Law on Pensions and Benefits Paid from Social Insurance Fund, 1994
  • Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүсийн хийхийг хориглосон ажлын байрны жагсаалт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар (1999 оны А / 204 тоот тушаал) / Order of the Minister for Health and Social Welfare establishing the lists of the jobs prohibited to women and minors (No. A/204 of 1999)
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2003 он / Citizens’ Health Insurance Law 2003
Loading...